Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Даваа
2021-05-17
20°
Мягмар
2021-05-18
20°
Лхагва
2021-05-19
19°
Пүрэв
2021-05-20
12°
Баасан
2021-05-21
-1°
2021 оны 05 сарын 16, Ням
Сангийн яам: Вакцин татан авах шаардлагатай төсвийг хаанаас гаргах вэ гэдэг нь тодорхой болоогүй

Сангийн яам: Вакцин татан авах шаардлагатай төсвийг хаанаас гаргах вэ гэдэг нь тодорхой болоогүй

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2021-04-20 15:50:57

Нийт хүн амын тоог тооцоолж гаргасан “Ковид-19” халдварын тархалтаар манай улс Бразил, Орос, Англи болон Хятад улсын урд орсон үзүүлэлттэй байгаа юм. Тиймээс хүн амын дунд дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлэх шаард-лага үүсч байна. Манайх коронавирусийн эсрэг вакцинжуулалтыг хоёрдугаар сарын 23-наас эхлүүлж, 630.517 хүн вакцинд хамрагджээ. Гэвч вакцины хоёр дахь тунг нөөцлөөгүй учраас Vero cell дархлаажуулалтын ажил түр зогссон билээ. Тиймээс Хятадаас 600 мянган тун Vero cell мөн ОХУ-аас нэг сая тун "Спутник V" вакцин авахаар ажиллаж байгаа гэх мэдээлэл бий.

Коронавирусийн эсрэг вакцин татан авах асуудлаар Засгийн газрын хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын дарга Ц.Ганзориг “Энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй. Вакцин буухаар мэдээлэл өгнө. Одоогийн байдлаар Ерөнхий сайд дээр ажлын хэсэг хуралдаж байна” гэсэн юм. Харин Гадаад харилцааны яамны зүгээс “Бид “КОВАКС” хөтөлбөрийн шугамаар 2021 оны гуравдугаар сарын 12-ны өдөр 14.400 тун “Astra­Zeneca” вакцин, гуравдугаар сарын 24-ний өдөр 25.740 тун “Pfizer” вакцин авсан. Харин арилжааны шугамаар энэ оны хоёрдугаар сарын 27-ны өдөр 10.000 тун ОХУ-ын “Sputnik V” вакцин, дөрөвдүгээр сарын 2-ны өдөр 300.000 тун “Vero Cell” вакцин авсан билээ. Тэгвэл хүмүүнлэгийн шугамаар хоёрдугаар сарын 22-ны өдөр БНЭУ-ын Засгийн газраас 150.000 тун “AstraZeneca-Co­vishield” вакцин, хоёрдугаар сарын 22-ны өдөр БНХАУ-ын Засгийн газраас 300.000 тун “Sinopharm-Vero Cell” вакцин тус тус хүлээн авсан. Цаашлаад Монгол Улсын Засгийн газар БНХАУ-ын Синофарм компаниас 900.000 тун Vero cell вакцин, ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сангаас нэг сая тун “Sputnic V “вакциныг худалдан авах гэрээ байгуулсан. Үүнээс 300.000 тун Vero cell вакцинаа хүлээн авсан. Одоо БНХАУ 600.000 тун, ОХУ нэг сая тун авахаар ажиллаж байна, шинээр буюу нэмж авах чиглэлээр ч яриа хэлэлцээ хийж байна” гэлээ.

ОДООГИЙН БАЙДЛААР ВАКЦИН ХУДАЛДАН АВАХ ГЭРЭЭНИЙ АСУУДАЛ ЭЦЭСЛЭГДЭЭГҮЙ

Ард иргэдийг дархлаажуулах чиглэлд хэдэн төгрөг төсөвлөжвакцин худалдан авах талаар Сангийн яамнаас тодрууллаа.

-Ирэх долоо хоногт Синофарм вакцины хоёр дахь тунг тарьж эхэлнэ гэсэн мэдээлэл бийТэгвэл манай улс вакциныхаа мөнгийг төлсөн үү?

-Вакцинтай холбоотой мэдээллийг нэгтгэж дуусаагүй байна. Тэгэхээр маргааш /өнөөдөр/ нэгтгэгдэж, нөгөөдөр нь Засгийн газрын хуралдаанаар танилцуулагдах юм байна. Одоогийн байдлаар 14.1 сая тун вакцины 11 төрлийн гэрээ хийгдэж байгаа. Үүний 3.1 сая нь “Ковакс” хөтөлбөрийн хүрээнд болно. Үүнээс гадна таван гэрээний 8.5 сая тун вакцины гэрээ яг одоо яригдаж байна. Тиймээс эцэслэгдэж дуусаагүй, Засгийн газарт явцын ажлыг дахин танилцуулна гэсэн үг.

-Тэгвэл төсөв мөнгөний асуудлыг Засгийн газрын хуралдааны дараа шийднэ гэсэн үг үү?

-Тийм ээ, тодорхой болоогүй. Өөрөөр хэлбэл, вакцин худалдан авах шаардлагатай төсвийг хаанаас гаргах вэ гэдгийг Засгийн газар дээр маргааш ярилцана.

-Өмнө нь арилжааны шугамаар авсан вакцинуудад худалдан авах мөнгийг гаргасан юм болов ууэсвэл манайх дан хандиваар яваад байна уу?

-Одоо бол хандив байхгүй. Тиймээс худалдан авах гэрээ хийхээр ажиллаж байгаа.Харин өмнөх вакцинуудыг тодорхой хэлж мэдэхгүй. Гэхдээ зуун хувь хандиваар орж ирээгүй байх. Өөрөөр хэлбэл, зарим вакциныг худалдаж авсан. Вакцины татан авалтын гол ажлын хэсэг нь ЭМЯ, ГХЯ байгаа юм. Тэгэхээр ГХЯ аль улсаас, ямар гэрээ хэлэлцээр хийж, хичнээн вакцин худалдан авах гэдгийг гаргаж боловсруулаад Сангийн яам руу явуулж байгаа юм билээ. Одоогийн байдлаар ГХЯ-аас нэгтгэсэн материалууд нь арай ирээгүй байна. Тиймээс тухайн материал ирэхээр, эндээс эх үүсвэр нь яаж хийгдэх нь вэ гэдгээ хэлэлцэнэ.

П.САЙНЖАРГАЛ Dnn.mn

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2021-04-20 15:50:57

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Хамаг Монгол
Тэр хотгор Хүрэлбаатар гэгч Ард түмний эсэрг маш хүнд гэмт хэрэг үйлдсэн, тухайлбал хар тахлаас сэргийлэх вакцин авах хөрөнгийг зөвхөн цуст МАН -ыхаа эрх ашгийн төлөө төсвөөс хасаж, хааж боосон, байлдааны цагийн хуулиар юм бол шууд буудан хороох ялтай, урвагч этгээд дээ. Үүнийг Н. Алтанхуяг батлан хэлсэн!
2021-04-20 19:10:38 - 202.9.46.223
Схр
Вакцин авах мөнгө шийдсэн гээд өмнөх засгийн үөд Хүрэлбаатар яриад байгаагүй билүүү
2021-04-20 17:25:18 - 202.126.89.153
ЗОЧИН
ТӨСӨВД СУУЛГААГҮЙ ЮМ УУ? ЯАГААД СУУЛГААГҮЙ ЮМ БЭ? АРД ОЛНЫГ СУУЛГАХЫГ ХҮЛЭЭСЭН ЮМ УУ? ХАРИУЦЛАГАА ХҮЛЭЭГЭЭД АЖЛАА ӨГӨӨЧ
2021-04-20 16:04:59 - 192.82.69.170
зочин
Яаагаад вакцинаа нөөцлөөгүй гэж,хэн буруутай бэ,эсвэл ард түмэн үү
2021-04-20 16:00:00 - 192.82.65.72