Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2023 оны 03 сарын 22, Лхагва
Загварлаг бөгөөд ажил хэрэгч хувцаслалт

Загварлаг бөгөөд ажил хэрэгч хувцаслалт

Эх сурвалж: Bataar.mn Шар 2021-04-19 00:34:21
     Хантааз 2021 оны хавар-зуны улирлын ажил хэрэгч хувцаслалтын онцлох зүйл бол хантааз юм. 
   Fendi брэндийн цуглуулгын танилцуулга дээрх шиг цэмцгэр төрхийг бүрдүүлж эсвэл Saint Laurent-ы загварчилснаар дангаар нь өмсөж илүү өдөр тутмын атлаа зоримог төрх бүрдүүлэх боломжтой.  Загварлаг бөгөөд ажил хэрэгч хувцасны шүүгээг бүрдүүлье
Загварлаг бөгөөд ажил хэрэгч хувцасны шүүгээг бүрдүүлье (фото 1)


 Шоотой пиджак
 Хэрэв таны хувцасны шүүгээнд шоотой пиджак байдаггүй бол заавал авахыг зөвлөе. Худалдан авалт хийхдээ сүүлийн жилүүдэд тренд болоод байгаа оверсайз эсвэл хэзээ ч хуучирдаггүй, биеийн галбирыг тодотгодог классик загвараас сонгоорой. Түүнчлэн зөөлөн, саармаг өнгийн пиджак илүү тохиромжтой бөгөөд бүх төрлийн хувцастай зохицдогоороо онцлог юм.  

Загварлаг бөгөөд ажил хэрэгч хувцасны шүүгээг бүрдүүлье (фото 10)
Загварлаг бөгөөд ажил хэрэгч хувцасны шүүгээг бүрдүүлье (фото 8)

 Цув + бие барьсан даашинз + нүдний шил Бүх эмэгтэйчүүдийн хувцасны шүүгээнд энгийн бөгөөд тансаг харагдуулах хар өнгийн даашинз байдаг. Яг одоо тэрхүү загвараа beige, сүүн цагаан эсвэл шаргал өнгийн цув болон төрхийг онцгой харагдуулах шилтэй хослуулаарай. Эмэгтэйлэг, хүчирхэг, биед эвтэйхэн төрхийг энэхүү комбоны тусламжтай бүрдүүлж чадна.  
Загварлаг бөгөөд ажил хэрэгч хувцасны шүүгээг бүрдүүлье (фото 12)

 Твид хослол Мөнхийн классик гэгддэг твид хослол чамин, тансаг, ажил хэрэгч байдлын илэрхийлэл билээ. Хэрэв та илүү энгийн төрх бүрдүүлэхээр зэхэж байгаа бол твид пиджакийг шулуун, өргөн брюкэн өмдтэй харин твид юбкаг цулгуй свитертэй хослуулахыг зөвлөж байна.  
Загварлаг бөгөөд ажил хэрэгч хувцасны шүүгээг бүрдүүлье (фото 16)
Загварлаг бөгөөд ажил хэрэгч хувцасны шүүгээг бүрдүүлье (фото 18)
Эх сурвалж: Bataar.mn Шар 2021-04-19 00:34:21

Сэтгэгдэл бичих