Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Даваа
2021-05-17
20°
Мягмар
2021-05-18
20°
Лхагва
2021-05-19
19°
Пүрэв
2021-05-20
12°
Баасан
2021-05-21
-1°
2021 оны 05 сарын 16, Ням
БНХАУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн өсчээ

БНХАУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн өсчээ

Эх сурвалж: Bataar.mn Эдийн засаг 2021-04-17 16:35:22
        "БНХАУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн энэ оны эхний улиралд түүхэн дээд хэмжээ буюу 18,3 хувиар өслөө" гэж БНХАУ-ын статистикын газар мэдээлэв. Урьдчилсан тооцоогоор тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүн эхний улиралд 24,93 их наяд юань (3,8 их наяд доллар) хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 18,3 хувиар, 2020 оны дөрөвдүгээр улирлынхаас 0,6 хувиар өссөн байна. Тус газрын мэдээлсэнчлэн 2021 оны нэгдүгээр улиралд хөдөө аж ахуйн салбарын дотоодын нийт бүтээгдэхүүн 8,1 хувиар өсч, 1,13 их наяд юань (173,56 тэрбум орчим доллар) хүрсэн бол аж үйлдвэрийн салбар 24,4 хувиар өсч, 9,26 их наяд юань (1,41 их наяд доллар), үйлчилгээний салбар 15,6 хувиар өсч, 14,54 их наяд юань (2,22 их наяд доллар) болсон юм. Урд хөршийн дотоодын нийт бүтээгдэхүүний улирлын өмнөх дээд амжилт нь 2007 оны хоёрдугаар улирал ба 15 хувьд хүрсэн аж.
Эх сурвалж: Bataar.mn Эдийн засаг 2021-04-17 16:35:22

Сэтгэгдэл бичих