Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Бямба
2021-05-15
15°
Ням
2021-05-16
19°
Даваа
2021-05-17
20°
Мягмар
2021-05-18
21°
Лхагва
2021-05-19
17°
2021 оны 05 сарын 16, Ням
Дэлхийн нийт хүн амын 5.6 хувь нь коронавирусийн эсрэг вакцин тариулжээ

Дэлхийн нийт хүн амын 5.6 хувь нь коронавирусийн эсрэг вакцин тариулжээ

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2021-04-16 15:43:00

Дэлхийн хэмжээнд өнөөдрийн байдлаар "Ковид-19"-ийн эсрэг нийт 848 сая тун вакциныг дэлхийн 154 орны хүн амд хийгээд байгаа талаар Блүүмберг агентлаг мэдээлэв.

Энэ нь дэлхийн нийт хүн амын 5.6 хувийг коронавирусийн эсрэг вакцинд хамруулаад байна гэсэн үг юм. Сүүлийн мэдээгээр дэлхийн дахинд хоногт 17.9 сая тун вакциныг хүн амыг дархлаажуулсан байна.

Дэлхийн улс орнуудаас хамгийн олон иргэнээ дархлаажуулалтад хамруулсан орон нь АНУ. Тус улс коронавирусийн эсрэг нийт 198 сая тун вакциныг хүн амдаа хийгээд байгаа аж. Мөн Америкт өдөрт 3.35 сая тун вакцин хийгдэж байна. Өдөрт хийгдэж байгаа вакцины тун хэмжээ энэ түвшинд байвал нийт хүн амынхаа 75 хувийг дархлаажуулж хэвийн амьдралд шилжин ороход ахиад 3 сарын хугацаа л үлдэж байна гэж тооцоолж байна.

Энэ хооронд дэлхийн хэмжээнд коронавирусийн халдвар авсан хүний тоо өнгөрсөн хоногт 836 мянга гаруйгаар нэмэгдэж нийт 139 сая 665 мянгыг даваад байна. Өнгөрсөн 24 цагт халдварын улмаас нас барсан хүний тоо 13800 гаруйгаар нэмэгдэж нийт 1 сая 998 мянгад хүрлээ. Энэтхэгт өнгөрсөн хоногт халдварын батлагдсан тохиолдлын тоо 216 мянгаар нэмэгдэж нийт 14 сая 287 мянга гаруйд хүрээд байна. Тус улсад мөн хоногт бүртгэгдсэн нас баралт ч хамгийн өндөр байна. Өнгөрсөн хоногт л нийт 1183 хүн халдварын өвчлөл хүндэрч нас баржээ.

dnn.mn
    Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2021-04-16 15:43:00

    Сэтгэгдэл бичих

    Сэтгэгдлүүд

    eklandia
    nike air max 98 cheap white and gold shoes billig jordan 7 championship white air jordan 13 cap and gown billig nike air max 2014 cheap all white shoes billig washington nationals hat 47 brand blackhawks jordan 12 cny 2018 eklandia http://www.eklandia.net/
    11 цагийн өмнө - 110.86.173.103