Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Даваа
2021-05-17
20°
Мягмар
2021-05-18
20°
Лхагва
2021-05-19
19°
Пүрэв
2021-05-20
12°
Баасан
2021-05-21
-1°
2021 оны 05 сарын 16, Ням
Берлиний төлөөх тулалдаан 1945 оны дөрөвдүгээр сарын 16-ны энэ өдөр эхэлсэн

Берлиний төлөөх тулалдаан 1945 оны дөрөвдүгээр сарын 16-ны энэ өдөр эхэлсэн

Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 5 цагийн өмнө
Тэртээх 1945 оны дөрөвдүгээр сарын 16-ны энэ өдөр Берлиний төлөөх тулалдаан эхэлсэн байдаг.
Дөрөвдүгээр сарын 19-ны өдөр Германы сүүлчийн түшиц газар Зеелов өндөрлөгийн хамгаалалтыг Белорусийн 1-р фронт сэтлэн Берлинд дөхөн Гвардийн 3-р арми, Гвардийн танкийн 3,4-р армиуд Берлиний зүүн хойд талаас давшиж эхлэв. Үүнтэй зэрэгцэн холбоотнууд Эльба гол руу чиглэн хөдөлжээ.

See the source image
Улаан арми асар их хохирол амсаж байсан ч урагшилж байлаа....
4-р сарын 1-19-нд 2800 орчим танкаа алдсан байна. Зөвлөлтийн маршалууд Берлин хүртэл уран нарийн арга хэрэглэж давшсан байна.
Харин Германы тал зэвсэг барьж чадах бүх хүмүүсийг нас хүйс ялгалгүй дайнд оруулж байсан юм.

See the source image
4-р сарын 20-нд фюрерийн төрсөн өдрөөр Белорусийн 1-р арми хотыг их буугаар буудаж эхлэв. Украины 1-р фронтын армиуд нацистуудын Төв бүлгийн хойд жигүүрийг Ютерборг руу шахаж, Белорусийн 2-р фронт арми немецийн Висла бүлгийн хойд жигүүрийг бут ниргэлээ. Зөвлөлтийн цэрэг Берлинийг бүсэлж, 9-р армийг устгах төлөвлөгөөтэй байв. 4-р сарын 22-нд 9-р арми болон генерал Штейнерийн бүлэглэл зохион байгуулалттай хүч байхаа больсон байлаа.
4-р сарын 24-нд Германд үлдсэн сүүлчийн 12-р армид Эльба голоос ухарч Берлинийг хамгаалах тушаал өгчээ. Гэвч тэд Берлин орох замдаа Зөвлөлтийн цэрэгт бут ниргэгдсэнээр Германы талд цэргийн хүч гэхээр юм үлдсэнгүй. Энэ явдлыг Геббельс, Борман нар Гитлерт мэдэгдээгүй гэж үздэг байна.
See the source image
Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 5 цагийн өмнө

Сэтгэгдэл бичих