Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Даваа
2021-05-17
20°
Мягмар
2021-05-18
20°
Лхагва
2021-05-19
19°
Пүрэв
2021-05-20
12°
Баасан
2021-05-21
-1°
2021 оны 05 сарын 18, Мягмар
Замын-Үүд боомтоор өдөрт 25 ачааны автомашин гарч байна

Замын-Үүд боомтоор өдөрт 25 ачааны автомашин гарч байна

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм Уржигдар

2021 оны  дөрөвдүгээр сарын 14-ны байдлаар Монгол Улсын хилийн боомтуудын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.

Замын-Үүд боомтоор өдөрт дунджаар 25 ачааны автомашин БНХАУ-руу нэвтэрч байгаа бол төмөр замаар өдөрт дунджаар 22 вагон хүнсний бүтээгдэхүүн, барилгын материал, бусад бараа бүтээгдэхүүн Монгол Улс руу орж ирж байна. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хэдий ч хүнсний бүтээгдэхүүн болон бараа бүтээгдэхүүний импорт тасрахгүй орж байгааг Гаалийн байгууллага, хилийн боомтууд мэдээлж байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын хувьд өдөрт дунджаар:

  •   Шивээхүрэн боомтоор 60-90 тээврийн хэрэгсэл
  •    Гашуунсухайт боомтоор 30 тээврийн хэрэгсэл
  •    Ховд аймгийн Булган боомтоор 90-100 тээврийн хэрэгсэл
  •    Ханги боомтоор 55-70 тээврийн хэрэгсэл тус тус БНХАУ-руу нэвтэрч байна.

Монгол Улс дөрөвдүгээр сарын байдлаар 6,8 сая тонн нүүрс экспортолсон. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нүүрсний экспорт 3,5 сая тонноор өссөн үзүүлэлттэй буй.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм Уржигдар

Сэтгэгдэл бичих