Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Даваа
2021-05-17
20°
Мягмар
2021-05-18
20°
Лхагва
2021-05-19
19°
Пүрэв
2021-05-20
12°
Баасан
2021-05-21
-1°
2021 оны 05 сарын 18, Мягмар
"Синофарм"-ыг тойрсон мэдээлэл сэтгэл түгшээж, стресст оруулж байна уу?

"Синофарм"-ыг тойрсон мэдээлэл сэтгэл түгшээж, стресст оруулж байна уу?

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм Уржигдар
    Хөл хорионд орсон Монголчууд дөнгөж 5 дахь хоногтоо золгож байна. Өдөр бүр ковидоор нас барагсдын тоо сонсогдох нь бидний цөөхөн монголчуудын хувьд нэн харамсалтай.           
Элэг нэгт Монголчуудынхаа ар гэрийнхэнд гүнээ эмгэнэл илэрхийлье.           
      Хүчирхийлэл, сошиал туйлшрал гээд бидний эргэн тойронд нэн таагүй орчин бүрдээд байгаа нь бас сэтгэл эмзэглүүлмээр. Дээр нь Монголчуудын маань олонхи нь БНХАУ-ын синофарм үйлдвэрийн вакцинуудыг нэгэнт "зооглочихоод" байхад албан эх сурвалжтай таагүй мэдээлэл ар араасаа хөврөх нь бухимдал төрүүлж байна. 
    Зөвхөн нэг жишээ дурдахад "Оном" сангийн үүсгэн байгуулагч доктор Д.Наранбаатар  өнөөдөр вакцины дархлаа хэрхэн тогтсон талаар "Элэгний төв"-д хийсэн эсрэг биетийн тандалт шинжилгээний тухай таагүй хариуг дуулгав. Тэрээр Синофармын вакцины анхны тунг хийлгэсэн хүмүүст дархлаа тогтоц маш муу байгаа нь тодорхой байна. Маргааш нарийвчилсан хувь үзүүлэлтййг нь гаргаж мэдээлнэ гэжээ. Ийнхүү Синофармын вакциныг хийлгэсэн бидний Монголчуудын хувьд итгэхэд ч хэцүү итгэхгүй байх ч хэцүү төвөгтэй байдалд орчихоод байна. Дээр нь хоёр дахь тунгаа хэзээ хийлгэх нь бас л тодорхойгүй. Энэ асуудлууд дээр ЭМЯ маш тодорхой дүгнэлт хариултууд өгмөөр л байна шүү дээ.              
    Төр мянган удаа короно гэж аюулаар айлгавч ажилгүй болох вий, цалингүй үлдэх вий гэх айдас ч бас байгаа бололтой. Тиймээс ажилдаа короногоос илүү айдастайгаар явж байгаа иргэдийг төр хийгээд өөр нэгэн буруутгаж, саатуулахдаа бас л анхаармаар.            Хувийн унаагаар явах хориотой тул автобусны буудал дээр хуран цугларсан олныг харахад бас л  хөл хорионы үр дүнд эргэлзмээр.  Өдөр ирэх тусам халдварын тоо нэмэгдэж, ажилдаа яарсан иргэд ирсэн ганц нэг автобусанд хуучин  үеийн дүр зургаа амилуулан шахцалдан сууцгаана. Юун хоёр метрийн зай бариад хойшоо, урагшаа болох.            
   Хаврын улирал гэдэг хүний дархлаа сулардаг, сэтгэц, эрүүл мэндийн хувьд эмгэг хөдөлгөдөг онцлогтой. Ийм онцлогтой улиралд иргэдийнхээ эрүүл мэнд, сэтгэцээр даажин хийгээд байгаа юмуу, үнэхээр хийлгэсэн вакцин маань эсрэг биет тогтоохгүй үр дүнгүй болчихоод байгаа юмуу бүү мэд.             
  Хөл хорионы үеэр санаачилга гаргаж, ажилдаа ирээгүй гэж загнуулмааргүй байгаа тухайгаа төрийн албаныхан ч хэлж байна. Санаачилга гаргаагүй гэдэг нь хорионы зай, завсарыг ашиглан, цагдаа болон эргүүл хийж буй хамгаалалтынханаас бултан, зугтан ажилдаа ирсэнгүй гэсэн зэмлэл гэж ойлгогдоно.           
     Дарга нар ч яахав гоё маск зүүгээд энд тэнд ажил шалгаад, шилэн форд унаад сүнгэнүүлж явдаг болохоор энэ мэтийг мэдэх ч үгүй дээ. Тэгээд ч тэд нарын цалинг хасна гэх зүрхтэн энэ улсад байхгүй. Харин ч хөл хориог үнэхээр сайн тогтоолоо гээд дээгүүрээ магтаад урамшуулал, нэмэгдэл олгож алга ташаад бөөн баяр хөөр. Улаан бүс ч гэнэ үү, ногоон бүс ч гэнэ үү тэр бүснийх нь өнгө ямар байхаас үл хамаараад амьдрал өрнөж, ааштай даргын гараас цалингаа бүтэн авах гэсэн иргэд энгийн үед тааваараа явдаг нийтийн тээврээ хүлээгээд таваараа бус тавиулаа бөөнөөрөө чихцэлдэж байгааг дарга нар минь олж харсан л байх. Дээр нь бас хийлгэчихсэн вакциний маань тухай таагүй мэдээлэл, хэзээ хоёр дахь тунгаа хийлгэх нь мэдэхгүй тодорхойгүй байдал. Ном дүрмээрээ бол маргааш буюу 4-р сарын 16 нд хийлгэх ёстой байдаг.  
Т.Очир

You sent Today at 12:32 PM

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм Уржигдар

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Х
Sinofarm вакцин 79-86 хувийн үр дүнтэй. Нас баралтаас 100% хамгаална. Асуудалгүй. Нийгмийг тогтворгүй болгох, ард олныг айдас түгшүүрт автуулах гэсэн тодорхой улс төрийн зорилготой этгээдүүд байж магадгүй
Өчигдөр - 64.119.21.70
Hhhh
Үнэхээр ажилд ирж очих гэж үнэг туулай болж элгийг нь хатааж бна доо
Уржигдар - 66.181.161.97
Зочин
Огтхон ч үгүй. Хятад вакзин хийлгэсэндээ сэтгэл маш өндөр байгаа.
Уржигдар - 203.91.115.50
Mongol Turd Ezen gej baina u?
Oyun - Erden Erunhii Saidaa Bayrlah Hergtei China Vaccine Hiij ! ! ! Tur neg udaa Ard Tumen deeree Turshilt hiilee ! ! !
Уржигдар - 202.9.40.156
Mongol Turd Ezen gej baina u?
Oyun - Erden Erunhii Saidaa Bayrlah Hergtei China Vaccine Hiij ! ! ! Tur neg udaa Ard Tumen deeree Turshilt hiilee ! ! !
Уржигдар - 202.9.40.156
Mongol Turd Ezen gej baina u?
Oyun - Erden Erunhii Saidaa Bayrlah Hergtei China ???????? Vaccine ???????? hiij Tur uruu Ard - Tumedee Turshilt hiilee !!!
Уржигдар - 202.9.40.156
Хэрэглэгч
Мэдэх эрхийн төлөө байгаа Оном сангийнхныг бас буруутгах аргагүй л юм
Уржигдар - 202.179.24.132
Zochin
Sanaa zovinolgui yahav deee
Уржигдар - 66.181.161.22