Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Бямба
2021-05-15
15°
Ням
2021-05-16
19°
Даваа
2021-05-17
20°
Мягмар
2021-05-18
21°
Лхагва
2021-05-19
17°
2021 оны 05 сарын 16, Ням
Эмч “ковидын дараахи хамшинжийн” гол гол шинжийг дурджээ

Эмч “ковидын дараахи хамшинжийн” гол гол шинжийг дурджээ

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 15 цагийн өмнө
   “Ковидын дараахи хамшинжийг” илрүүлж, үүнийг цаг алдалгүй эмчлэх нь короновирусийг өөрийг нь эмчлэхтэй нэг адил чухал юм  зүрх-судасны эмч, анагаахын шинжлэх ухааны доктор Симон Мацкеплишвили үзэж байна.   Түүний хэлснээр, энэ хамшинж нь янз бүрээр илэрдэг бөгөөд тодруулвал,  хэн нэгний нойр алдагдаж, бусад хүний толгой, булчин өвдөж, өөр  хүмүүст гэдэс, ходоодны асуудал бий болдог байна. Үүнээс гадна, зүрхний хэм алдагдаж, зүрх-судасны систем хямардаг өвчтөнүүд ч  байгаа ажээ.   
Нэлээд хэдэн сарын туршид биеийн халуун 37-37,2 градус болж нэмэгддэг нь “ковидын дараахи хамшинж” илэрч буйг харуулдаг бас нэг гол шинж тэмдэг болдог байна.  
 Нэг талаас, энэ бүх шинж тэмдэгийг архаг үрэвсэлтэй холбон үздэг, гэхдээ одоо бид “ковидын дараахи хамшинжийн”  уг мөн чанарыг тайлахад тулж ирээд байгаа. Үүгээр ч зогсохгүй, бид үүнийг хэрхэн эмчлэх аргыг  тайлахад  дөхөөд байна” гэж Симон Мацкепдишвилигийн хэлснийг хэвлэлд иш татан дурджээ.   
Олон улсын эрдэмтдийн баг  “ковидын дараахи хамшинжийн”  учир начрыг тайлах эрдэм  шинжилгээний өгүүлэл бичиж байгааг  тэр бас хэлсэн байна.   
Б.Атар
Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 15 цагийн өмнө

Сэтгэгдэл бичих