Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Даваа
2021-05-17
20°
Мягмар
2021-05-18
20°
Лхагва
2021-05-19
19°
Пүрэв
2021-05-20
12°
Баасан
2021-05-21
-1°
2021 оны 05 сарын 16, Ням
Иргэдэд бэлэн мөнгө олгох нь инфляц, ханшид нөлөөлөхгүй гэв

Иргэдэд бэлэн мөнгө олгох нь инфляц, ханшид нөлөөлөхгүй гэв

Эх сурвалж: Bataar.mn Эдийн засаг 2021-04-08 16:24:01

Дөрөвдүгээр сарын 10-25-ны хооронд хатуу хөл хороо тогтоох шийдвэрийг хэрэгжүүлэхээр болсонтой холбоотойгоор Монгол Улсын иргэн бүрт 300 мянган төгрөгийн дэмжлэг олгохоор болсныг өмнө нь мэдээлсэн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Энэ бол халамж биш дэмжлэг" гэж тодотголоо. 

Иргэн бүрт 300 мянган төгрөг олгох ажлыг  7-10 хоногийн хугацаанд багтаан явуулахаар төлөвлөж байна гэж Сангийн сайд хэллээ. Дансгүй иргэдийг дансжуулах зэрэг асуудлууд дагаад гарч байгаа. НӨАТ-ын системд холбогдсон данс, Хүүхдийн мөнгөний данс зэрэг бэлэн байгаа сувгуудаар бол гүйлгээнүүд хийгдээд эхэлнэ гэсэн мэдээллийг өгч байна.

Иргэдэд бэлэн мөнгө тараах нь төгрөгийн ханшийг унагах, инфляцыг өсгөх эрсдэл үүсгэхгүй  юу гэдгийг асуухад Сангийн сайд “Төгрөгийн ханш 2020 оны наймдугаар сараас хойш тогтвортой байгаа. Инфляц Төв банкны зорилтот түвшнээс нам дор байгаа. Төв банк мэдээж зорилтот түвшнээ барихын төлөө цаашид ч ажиллана, зүгээр хараад суухгүй” гэлээ.

Уг мөнгөний санхүүжилтийн эх үүсвэр нь “Оюу Толгой” компаниас Монгол Улсын Төрийн санд шилжүүлсэн 1 их наяд 26.5 тэрбум төгрөгийн татварын мөнгө болж байна.

Сануулахад, Монгол Улсын Татварын албанаас "Оюу Толгой" компанийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд  хяналт шалгалт хийж, нөхөн ногдуулалтын актуудыг  тавьсан байдаг. Төслийн хөрөнгө оруулагч тал татварын асуудлаар Лондоны арбитрт нэхэмжлэл гаргасан байдаг ч Монгол Улс хууль тогтоомжийн хүрээнд ногдуулсан татварын актын хүрээнд  Төрийн сангийн дансанд  энэ он гарсаар гурван удаагийн шилжүүлгээр нийтдээ 1 их наяд 26.5 тэрбум төгрөг шилжин орж ирээд байгаа. 

Түүнчлэн цар тахлын нөлөөлөл улам бүр нэмэгдэж буй энэ үед "Оюу Толгой" компаниас  орж ирсэн  энэ мөнгийг  3.3 сая хүнийхээ тоонд тэгшитгэн хувааж, 300 мянган төгрөг олгохоор болж байна гэсэн мэдээллийг өглөө. 

Эх сурвалж: Bataar.mn Эдийн засаг 2021-04-08 16:24:01

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

newtravels
nike lebron 14 all black shoes australia blue striped polo billig nike free run kvinners nike mach speed jersey for cheap kobe 7 black and gray unterschied nike magista onda und orden billig newtravels http://www.newtravels.net/
Өчигдөр - 110.86.173.103