Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Баасан
2021-06-18
26°
11°
Бямба
2021-06-19
26°
12°
Ням
2021-06-20
25°
14°
Даваа
2021-06-21
22°
12°
Мягмар
2021-06-22
18°
2021 оны 06 сарын 19, Бямба
Орос хакер 20 сая доллар төлнө

Орос хакер 20 сая доллар төлнө

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-04-06 15:09:53
       Нью-Йоркийн Өмнөд дүүргийн шүүх хакердаж, онлайн залилан хийсэн хэргээр 12 жилийн ял сонссон 37 настай орос залуу Андрей Тюринд бараг 20 сая доллар төлөхийг үүрэгджээ. Шийдвэр ёсоор тэр, хохирогчдодоо 19 952 861 долларын нөхөн төлбөр төлөх ёстой аж. Өмнө нь шүүхээс түүнд 12 жилийн хорих ял оноосон юм. Энэ талаар шүүгч Лаура Тэйлор Свайн "Өмнө нь ОХУ-ын иргэнд нийт 144 сарын хорих ял оноосон. Түүнийг суллагдсаны дараа эх орон руу нь албадан гаргана" гэж хэлсэн байна. Мөн шоронд коронавирусийн халдвар авсныг нь харгалзаж үзсэн гэнэ.                                                                
2019 оны есдүгээр сард АНУ-ын олон компанид кибер халдлага үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн орос залуу компьютерийн систем хакердаж, санхүүгийн компанийн 80 сая үйлчлүүлэгчийн мэдээллийг хулгайлсан хэрэгт буруутгагдсан юм. Түүний халдлагад JPMorgan Chase, Dow Jones болон зуучлагч, санхүүгийн чиглэлээр мэргэшсэн томоохон олон компани өртсөн байна.                   
Дашрамд дурдахад Андрей Тюриныг АНУ-ын хүсэлтээр 2018 онд Гүржид саатуулсан юм.
Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-04-06 15:09:53

Сэтгэгдэл бичих