Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2023 оны 03 сарын 30, Пүрэв
Эрэн сурвалжлагдаж байсан Н.Түвшинбаяр томоохон хувийн эмнэлэгт эмчлүүлж байна

Эрэн сурвалжлагдаж байсан Н.Түвшинбаяр томоохон хувийн эмнэлэгт эмчлүүлж байна

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2021-04-04 00:16:36
  Монгол Улсын хөдөлмөрийн баатар бөгөөд гавьяат тамирчин Н.Түвшинбаяр  багын найз, Монгол Улсын өсөх идэр начин Э.Энхбатыг зодож гэмтээсэн тухай мэдээлэл өчигдөр оройноос эхлэн цахим орчинд тархаад байна. Улмаас Н.Түвшинбаярыг хэргийн газраас зугтаасан, эрэн сурвалжлагдаж байгаа гэх мэдээллийг эх сурвалжууд өгч байв.   
Тэгвэл Н.Түвшинбаяр нь яг одоо Монголдоо томоохонд тооцогддог хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Хэдхэн цагийн өмнө эрэн сурвалжлагдаж байсан аварга ийнхүү эмнэлэгт байна.   Харин Улсын начин Э.Энхбат ухаан ороогүй, ГССҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаа. 
Түүний дух цөмөрсөн, тархинд цус хуралт үүссэн гэдгийг эмчийн зүгээс ар гэрийнхэнд нь хэлжээ.   
Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна. 

paparazzi.mn
Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2021-04-04 00:16:36

Сэтгэгдэл бичих

1+5 =
Амжилттай нэмэгдлээ.
Leave this field empty