Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Ням
2021-06-20
23°
13°
Даваа
2021-06-21
22°
10°
Мягмар
2021-06-22
23°
Лхагва
2021-06-23
22°
Пүрэв
2021-06-24
24°
2021 оны 06 сарын 21, Даваа
Энэтхэг улсад вакцинжуулалтын гуравдугаар үе шат эхэлжээ

Энэтхэг улсад вакцинжуулалтын гуравдугаар үе шат эхэлжээ

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-04-02 17:30:28

Энэтхэг улсад коронавирусын вакцинжуулалтад 45-аас дээш насныхныг хамруулах гуравдугаар үе шатыг өнөөдрөөс эхлүүлжээ.

Энэ оны нэгдүгээр сараас эхэлсэн вакцинжуулалтын хөтөлбөрт эхний ээлжид эмнэлгийн ажилтнууд, галын шугамд ажиллаж буй хүмүүст, дараагийн ээлжид 60-аас дээш насны хүмүүсийг хамруулсан юм.

Өнөөдрийн байдлаар Энэтхэгт 65 117 896 хүн коронавирусний вакцин хийлгэжээ. Тус улс нь долоодугаар сар гэхэд 250 сая хүнийг вакцинжуулахаар төлөвлөж байгаа боловч энэхүү зорилтод хүрэхийн тулд вакцинжуулалтын хурдыг нэмэгдүүлэх хэрэгтэй гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Энэтхэгт энэ оны эхээр өдөрт халдварын 15 мянгаас доош тохиолдол шинээр илэрч байсан боловч гуравдугаар сараас дахин олноор нэмэгдэх болжээ. Тухайлбал, улсын хэмжээнд лхагва гарагт халдварын 72019 тохиолдол шинээр илэрсэн нь өнгөрсөн 12 дугаар сараас хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Энэтхэгт өнөөдрийн байдлаар 12 221 665 хүн коронавирусээр халдварлаж, 136 мянга орчим хүн нас барсан байна. 

One of the world's biggest vaccine campaigns starts in India | The Japan  Times

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-04-02 17:30:28

Сэтгэгдэл бичих