Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Даваа
2021-05-17
20°
Мягмар
2021-05-18
20°
Лхагва
2021-05-19
19°
Пүрэв
2021-05-20
12°
Баасан
2021-05-21
-1°
2021 оны 05 сарын 18, Мягмар
АНУ-ын Засгийн газрын тусламжаар саарал ус дахин боловсруулах үйлдвэр барина

АНУ-ын Засгийн газрын тусламжаар саарал ус дахин боловсруулах үйлдвэр барина

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-02-26 12:16:26

Гадаад харилцааны Дэд сайд Б.Мөнхжин 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдөр АНУ-ын Мянганы сорилтын корпорацын Дэд Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Жонатан Брүүкстэй цахим уулзалт хийв.

Мянганы сорилтын корпорацтай байгуулсан Хоёр дахь Компакт гэрээний хүрээнд АНУ-ын Засгийн газрын 350 сая ам.долларын тусламжаар Улаанбаатар хотын усны эх үүсвэрийг нэмэгдүүлэх, саарал ус дахин боловсруулах үйлдвэр барих зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ гэж ГХЯ-наас мэдээллээ.

Талууд Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац (МСК)-ын хооронд 2018 оны 7 дугаар сард байгуулсан Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлэх Хоёр дахь Компакт гэрээг эхлүүлэх бэлтгэл ажлын  явц байдлын талаар ярилцжээ.

Дэд сайд Б.Мөнхжин "Энэхүү компакт гэрээ нь Улаанбаатар хотын усны хангамжийг нэмэгдүүлэх,  улмаар хүрээлэн буй орчин, экологийн тогтвортой байдлыг хангахад чухал ач холбогдолтой болохын зэрэгцээ Монгол-Америкийн эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал  хувь нэмэр оруулж буй  төсөл юм. Гэрээг 2021 оны эхний улиралд багтаан хүчин төгөлдөр болгох болзолт нөхцөлүүдийг Монголын тал үндсэнд нь хангасан" гэжээ.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-02-26 12:16:26

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

зочин
Дэлхийн бүх улс орнууд усаа цэвэршүүлж дахин ашигладаг үйлдвэртэй болох зөв. Ус биднийг хэзээ ч үүрд ундаалахгүй.
2021-02-28 13:31:07 - 202.9.46.207
зочин
Нэг л их гоё тэгнэ ингэнэ гэж тууз хайчлаад мөнгө нь орж ирээд нам болдог жишиг удаж байна даа.
2021-02-26 16:54:24 - 192.82.74.130
Ирээдүй цаг
Уг нь маш зөв авч ТЭЦ-5, Зэс, Төмрийн үйлдвэр, Нефть мэт ТУУЗ хайчилснаар өнгөрөх байх даа...
2021-02-26 16:41:09 - 124.158.70.163
jj
estoi zub shuu usaa hairlaj hemneh tsag bolson shuu
2021-02-26 16:10:43 - 112.72.6.190