Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Баасан
2021-06-18
26°
11°
Бямба
2021-06-19
26°
12°
Ням
2021-06-20
25°
14°
Даваа
2021-06-21
22°
12°
Мягмар
2021-06-22
18°
2021 оны 06 сарын 19, Бямба
ДЭМБ: Цар тахлын илүү хүнд жил тохиож болзошгүй

ДЭМБ: Цар тахлын илүү хүнд жил тохиож болзошгүй

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-01-14 12:45:19

Коронавирусийн цар тахлын хоёр дахь жил эхнийхээсээ илүү хүнд байж болзошгүй гэнэ. Энэ талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын онц байдлын хөтөлбөрийн захирал Майкл Райан мэдэгджээ.

 

"Бид цар тахлын хоёр дахь жилдээ орж байна. Тархалт болон бидний ажиглаж буй бусад асуудлын байдлаас харахад энэ жил илүү хүнд байж болзошгүй " хэмээн тэрбээр мэдэгджээ.

 

ДЭМБ-ын төлөөлөгчийн онцолсноор, сүүлийн хоёр долоо хоногт тус байгууллагад ирж буй мэдээллээс харахад өвчлөл дахин "оргилдоо хүрсэн" гэнэ. Ялангуяа Европ, Хойд Америкт өвчний дэгдэлт ширүүссэн бөгөөд хүйтэн, хүмүүс байранд олноор цугларах явдал, коронавирусийн шинэ штаммууд нь халдварын тархалт нэмэгдэх хүчин зүйлс болсон гэж Майкл Райан мэдэгджээ. 

 

ДЭМБ-ын мэдээлснээр, дэлхий даяар коронавирусийн халдварын тохиолдол 92 саяыг давж, хоёр сая орчим хүн нас барсан байна. Өнгөрсөн хоногт дэлхий даяар 566 мянган халдварын тохиолдол шинээр бүртгэгджээ.

 

Г.Бямбасүрэн shuud.mn

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-01-14 12:45:19

Сэтгэгдэл бичих