Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Баасан
2021-06-18
26°
11°
Бямба
2021-06-19
26°
12°
Ням
2021-06-20
25°
14°
Даваа
2021-06-21
22°
12°
Мягмар
2021-06-22
18°
2021 оны 06 сарын 19, Бямба
Экс ерөнхийлөгч нар Д.Трампыг буруушаав

Экс ерөнхийлөгч нар Д.Трампыг буруушаав

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-01-08 16:30:59
                АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама, Билл Клинтон, бага Жорж Буш, Жимми Картер нар Капитолий ордон руу дайрсныг буруушааж, мэдэгдэл хийцгээлээ. Ялангуяа Б.Обама энэ үйл явдлыг "хамгийн нэр төргүй, ичгүүргүй"-н жишээ гэж нэрлэжээ. Доналд Трамп Капитолий ордон руу халдагчдыг өдөөн турхирсан гэж үзэж буй тэр "Капитолий ордны өнөөгийн хэрцгийллийг түүх зүй ёсоор санаж байх болно. Трамп ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгийн талаар үндэслэлгүй худал хэлсээр байна" гэж твиттер хуудастаа жиргэсэн аж. Экс ерөнхийлөгчийнхөөр болсон үймээний хариуцлагыг Цагаан ордны одоогийн эзэн хүлээх ёстой гэнэ.                      
Харин Б.Клинтон "Д.Трамп болон түүнийг дэмжигчид ялагдсан сонгуулийн үр дүнг хүчингүй болгохын тулд нөхцөл байдлыг улам хурцатгаж байна" хэмээгээд Вашингтоны үймээнийг "урд өмнө гарч байгаагүй халдлага" гэж нэрлэсэн бол бага Жорж Буш эхнэртэйгээ айдастай бас жигшүүртэйгээр харж байснаа дурдаад "Сонгуулийн дараа зарим улс төрчийн увайгүй үйлдэл, мөн уламжлал, хууль сахиулах байгууллагыг үл хүндэтгэсэн нь намайг цочирдуулсан" гэж нэмж бичсэн байна.                             
 Тэгвэл хүчирхийллийг буруушааж, үймээн дэгдээгчдийг тарахыг уриалсан Жимми Картер, Жозеф Байден ялсны дагуу өнгөрсөн 11-р сард болсон сонгуулийн үр дүнг батлах шаардлагатайг цохон тэмдэглэв.
Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2021-01-08 16:30:59

Сэтгэгдэл бичих