Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2023 оны 03 сарын 29, Лхагва
Цамцан пальто, ноосон даашинз зэрэг намар-өвөл 2020 улирлын хит загварууд

Цамцан пальто, ноосон даашинз зэрэг намар-өвөл 2020 улирлын хит загварууд

Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2020-12-13 00:59:00

Намар-өвөл 2020 улиралд ямар чиг хандлага ноёрхож, дизайнерууд ямар загварууд онцолсныг хүргэж байна. Харин уншигч та ямар ч загвараар шүүгээгээ бүрдүүлсэн бай хамгийн гол дүрмүүд болох цаг агаартайгаа нийцүүлэн хувцаслах, мөн цар тахлын энэ үед хоорондын зай барихыг мартуузай.  

Ноосон даашинз 

Энэ намар тренд болох ноосон даашинз нь зуны мэт зөөлөн өнгөтэй, нимгэн мэт ханцуйгүй хийцтэй, эсвэл далайн эрэг дээр өмсөх зориулалттай мэт туник загвартай байх учиртай юм. Bottega Veneta, Salvatore Ferragamo болон Nanushka брэндүүдээс жишээ загвар хараарай.

Цамцан пальто, ноосон даашинз зэрэг намар-өвөл 2020 улирлын хит загварууд (фото 2)

Цамцан пальто, ноосон даашинз зэрэг намар-өвөл 2020 улирлын хит загварууд (фото 4)


Цамцан пальто

Яг л цамц шиг харагдах атлаа гадуур хувцасны үүргийг гүйцэтгэх зузаан материалтай хүрмийг даашинз, хоолойтой цамц, свитер зэрэгтэй хослуулан өмсөхийг зөвлөж байна. Хамгийн гол нь сонголтоо хийхдээ oversize эсгүүртэй байх хэрэгтэйг анхаараарай

Цамцан пальто, ноосон даашинз зэрэг намар-өвөл 2020 улирлын хит загварууд (фото 5)

Өвөрмөц хийцтэй цээживч

Нэхмэл, торон, савхин, торгон зэрэг өвөрмөц материал бүхий, сонирхолтой хийцтэй цээживчүүдийг Saint Laurent, Rokh болон Random Identities брэндүүд санал болгосон байгаа. Цамц, даашинзын гадуур, эсвэл пиджак дотор дангаар нь гэх мэт хүссэнээрээ загварчлаарай.

Цамцан пальто, ноосон даашинз зэрэг намар-өвөл 2020 улирлын хит загварууд (фото 9)
Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2020-12-13 00:59:00

Сэтгэгдэл бичих

1+3 =
Амжилттай нэмэгдлээ.
Leave this field empty