Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2023 оны 03 сарын 30, Пүрэв
"Netflix"-ээс үзэж болох халуухан 10 кино

"Netflix"-ээс үзэж болох халуухан 10 кино

Эх сурвалж: Bataar.mn Шар 2020-12-07 03:14:00

1. 365 days (2013)

Шүршүүрт байхдаа хүзүүнээс нь базаад авдаг хэсгээрээ их алдаршсан тус кино одоо Netflix дээр байгаа хамгийн алдартай эротик кино байх шүү. Үзэж амжаагүй бол үзээрэй. Бас хоёрдугаар анги нь хийгдэж байгаа тухай яриа гараад байна лээ. Түүх нь ер нь л энгийн. Маш баян залуу нэг эмэгтэйг хүчээр хажуудаа байлгаж, байн байн өдөж, өөртөө дурлуулж, нэг мэдэхэд аль аль нь нэгэндээ гүн дурласан байх болно. Гэхдээ энэ нь эмэгтэйд аюултай явдал байсан юм.

2. Elite

Маш их драма бас дотно харилцаа гардаг олон ангит кино. Энэ киног өмнө нь сонирхож үзээгүй ч гол үйл явдал нь бол аллагатай холбоотой юм шиг байна лээ. Тиймээс сонирхоод үзэхэд буруудахгүй байх.

3. Elisa and Marcela (2019)

1901 оны үеийн Испани улсад үйл явдал өрнөнө. Хайртай бүсгүйтэйгээ байхын тулд эрэгтэй хүн шиг байж буй эмэгтэйн тухай энд гарах бөгөөд сэтгэл хөдлөл, дотно харилцаа, жаахан ч гэсэн түүхийн холбогдолтой зүйл үзэхийг хүсэж байгаа хүмүүст таалагдана.

4. Newness (2017)

Болзож, танилцдаг апп ашиглан уулзсан хоёр хүний хоорондын харилцаа хэрхэн өрнөж буй тухай өгүүлнэ. Орчин үеийн залуусын харилцаанд олон тохиолддог явдал учраас бас сонирхолтой байх болов уу.

5. Rocco (2016)

Италийн насанд хүрэгчдийн киноны од залуугийн карьерийн сүүлийн хэдэн жилийг харуулсан энэ кино Венецийн кино наадамд хүртэл гарсан гэнэ шүү.

6. Cam (2018)

Интернетийн нэгэн сайтад бичлэг оруулж, түүгээрээ мөнгө олдог "камерын охин" гэнэтхэн аймшигтай явдалтай нүүр тулна. Энэ кино нэг талаараа сэтгэл хөдлөм ч нөгөө талаасаа сонирхолтой триллер болжээ.

7. Amar (2017)

"Goya" кино наадмын шилдэг киноны шагналд өрсөлдсөн бүтээл. Маш их сэтгэл хөдлөлтэй, шатсан дур хүсэлтэй хосуудад энэ нь ч саад болж мэдэх юм.

8. Milf (2018)

Гурван эмэгтэй өөрөөсөө дүү залуустай учир ургуулж эхэлж буй тухай өгүүлэх энэ кино энэ зуны эхээр Netflix кинонууд дунд нэмэгдэн оржээ. 

9. Dry Martina (2018)

Нас ахиж яваа дуучин бүсгүй хайр дурлал, дотно харилцааны шинэ зүйлсийг туршиж эхэлнэ. Мөн энэ үедээ тэр өөрийгөө илүү ойлгож, мэдэж авч буй тухай өгүүлэх юм.

10. Duck Butter (2018)

Залуухан бүсгүйчүүдийн харилцаанд сэв сууж эхлэх үед тэд шинэ зүйл туршихаар оролдож эхлэх болно. Энэ хэдий сэтгэл хөдлөм ч гэсэн маш стресстэй кино гэдгийг хүмүүс анхааруулан бичжээ.

    Эх сурвалж: Bataar.mn Шар 2020-12-07 03:14:00

    Сэтгэгдэл бичих

    3+4 =
    Амжилттай нэмэгдлээ.
    Leave this field empty