Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2021 оны 10 сарын 20, Лхагва
БНСУ -д өнөөдөр шинээр 540 хүн корона вирусын халдвар авсан байна

БНСУ -д өнөөдөр шинээр 540 хүн корона вирусын халдвар авсан байна

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2020-12-03 10:48:00
БНСУ -д өнөөдөр шинээр 540 хүн корона вирусын халдвар авснаас 516 нь дотооддоо, 24 нь гаднаас орж ирсэн байна.
Солонгосын засгийн газраас astra zeneca-тай корона вирусын эсрэг вакцины гэрээг хийж дуусгасан бөгөөд энэ тухай мэдээллээ ирэх 7 хоногт өгөх төлөвтэй байна.
Өнөөдөр БНСУ-ын 86 газар 493.000 хүн элсэлтийн шалгалт өгч байна. Корона вирусын халдвар авснаас тусгаарлалтанд байгаа хүмүүст зориулж Сөүлийн эрүүл мэндийн газарт шалгалтын байр бэлдэн шалгалт авч байна. Тусгаарлалтанд байгаа хүүхдүүд өөрсдийн гэр бүлийн машин эсвэл түргэний тэргээр шалгалтын байранд ирж байна. Энд шалгалт өгч байгаа хүүхдүүдийн сонсох шалгалт зэрэгт саад болохгүй үүднээс эрүүл мэндийн газарт үзүүлэхээр ирсэн хүмүүсийн бүртгэлийн дугаарыг өсгөгчөөр дуудахгүй зөвхөн өөрсдийн дугаарыг хараад ирж бүртгүүлэхээр зохион байгуулж байна. Энэ газарт тусгаарлалтанд байгаа 5 хүүхэд шалгалт өгч байгаа юм байна. Мөн шалгалтын байр болгонд шалгалт өгч байх явцад коронагийн сэжигтэй тохиолдол (халуурах зэрэг) илэрвэл тусгаарлан авах тусгай шалгалтын байрыг ч бэлтгэсэн байна.
Боловсролыг тэргүүнд авч үздэг БНСУ нэг ч хүүхдийг хохироохгүйгээр шалгалтыг нь өгүүлэхээр ажиллаж байгаа нь хүнээ боддог хандлага, сэтгэлийг харуулж байна.
Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2020-12-03 10:48:00

Сэтгэгдэл бичих