“Steppe Gold” компани 8.5 сая ам.долларын орлого олжээ

“Steppe Gold” компани Монголбанкинд 5233 унц алт, 1372 унц мөнгө тушааж 8.5 сая ам.долларын орлого олсноо мэдээллээ. Алтан Цагаан овоо орд дахь олборлолтоо өнгөрсөн гуравдугаар сард эхлүүлсэн тус компани тавдугаар сарын 11-ний өдөр хүртэлх хугацаанд нийт тонн тутамд хоёр грамм алтны агууламжтай 640 мянган тонн хүдэр олборлон боловсруулжээ.


Мөн 2020 онд 60 мянган унц алт үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа гэлээ. Тус компани бэлэн мөнгөний эерэг урсгалаа ашиглан ил уурхай, боловсруулах үйлдвэрээ өргөжүүлж, жилд 150 мянган унц алт гаргахаар зорьж байна. "COVID-19" цар тахал “Steppe Gold”-ийн үйл ажиллагаанд материаллаг хохирол учруулаагүй бөгөөд 2020 оны гарцад нь нөлөөлөхгүй гэж харж байгаагаа мэдээллээ. Үүний зэрэгцээ Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголбанкнаас эдийн засгийн хүнд үеийг даван туулах, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхэд чухал оролцоотой байгааг онцолжээ.


Торонтогийн Хөрөнгийн биржид даваа гарагийн арилжаа хаагдах үед “Steppe Gold”-ийн хувьцааны ханш 0.6 хувиар буурч, 1.66 канад доллар байлаа.  

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ