Экспорт өмнөх оны мөн үеэс 1.1 тэрбум ам.доллараар буурчээ

Монгол Улс энэ оны эхний дөрвөн сард нийт 125 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт гурван тэрбум ам.доллар болсныг Үндэсний статистикийн газраас мэдээллээ. 

  • Экспорт 1.4 тэрбум америк доллар
  • Импорт 1.6 тэрбум америк доллар байна. 


Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.3 (30.8%) тэрбум америк доллароор буюу экспорт 1.1 (45.3%) тэрбум америк доллароор, импорт 179.9 (10.2%) сая америк доллароор тус тус буурчээ. 


Экспорт өмнөх оны мөн үеэс дээрх байдлаар буурахад, 

  • алтны экспорт 115.6 сая америк доллар, 
  • зэсийн баяжмалын экспорт 215.2 сая америк доллар, 
  • нүүрсний экспорт 629.0 сая америк доллароор буурсан нь голлон нөлөөлжээ. 

Харин дөрөвдүгээр сард өмнөх сард экспорт 337.8 сая америк доллар болж  72.7 сая америк доллароор, импорт 424.8 сая америк доллар болж 13.2 сая америк доллароорр тус тус өссөн байгаа юм. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ