Хүнсний бүтээгдэхүүний импорт 12 сая доллароор өсчээ
Он гарснаас хойш тавдугаар сарын 10-н хүртэл манай улс нийт 1.8 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн импортолжээ. Энэ нь өнгөрсөн оны тавдугаар сарын 10-н хүртэлх хугацаатай харьцуулахад 248 сая доллароор буурсан дүн байна.
Үүнээс хүнсний бүтээгдэхүүний импорт 12 сая доллароор өссөн бол эрдэс бүтээгдэхүүний импорт 70 гаруй сая, 130 орчим орчим сая доллароор тус тус буурчээ.
Хүнсний бүтээгдэхүүний импортоос онцолбол, өндөгний импорт 10 хувь буюу 5.5 сая ширхгээр, жимсний импорт 33 хувиар буурсан бол элсэн чихрийн импорт 69% өсөж, 26,980 тонн, улаан буудайн импорт 100 дахин өсөж, 77,546 тонн болсныг Гаалийн ерөнхий газрын статистик харуулж байна.
COVID-19 цар тахалтай холбоотойгоор импортын квотыг 100 мянган тонноор нэмэгдүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргасан билээ.
Хүснэгт. Хүнсний бүтээгдэхүүний импорт (2019.05.07 ба 2020.05.07)
2019.05.10 (оны эхнээс) | 2020.05.10 (оны эхнээс) | |||
барааны нэр | тоо хэмжээ | статистик үнийн дүн, мян.ам.дол. | тоо хэмжээ | статистик үнийн дүн, мян.ам.дол. |
Өтгөрүүлсэн болон хуурай сүү, тн | 3,020.1 | 7,501.6 | 1,165.8 | 3,469.2 |
Өндөг, сая ш | 52.3 | 3,677.3 | 46.8 | 3,092.8 |
Улаанбуудай, тн | 777.5 | 177.4 | 77,546.4 | 15,281.8 |
Цагаан будаа, тн | 10,264.1 | 5,726.6 | 11,417.4 | 6,089.9 |
Улаанбуудайн гурил, тн | 264.9 | 79.1 | 886.4 | 346.6 |
Тахиа, гахайны мах, өөх, тн | 5,158.6 | 10,182.2 | 5,934.7 | 11,669.0 |
Хүнсний ногоо, тн | 25,883.9 | 5,475.8 | 26,842.2 | 5,801.1 |
Жимс, тн | 10,342.2 | 7,858.6 | 6,889.1 | 5,957.9 |
Ургамлын тос, тн | 7,875.6 | 7,111.5 | 8,689.3 | 7,942.5 |
Элсэн чихэр, тн | 18,551.0 | 8,163.3 | 26,980.0 | 11,021.9 |
СЭТГЭГДЭЛ БИЧИХ