Хамгийн их татвар төлсөн ААН-үүдийг танилцууллаа

Монголын татварын албанаас жил бүрийн тавдугаар сарын хоёр  дахь долоо хоногт татвар төлөгчдийн өдрүүдийг уламжлал болгон тэмдэглэдэг. Татвар төлөгчдийн өдрийг энэ жил 21 дэх жилдээ зохион байгуулж байна.

Татварын Ерөнхий Газрын дарга Б.Заяабал "Өнгөрсөн 2019 онд Монгол Улсын төсвийн нийт орлого 10.8 их наяд төгрөгт хүрч, 2016 оны төсвийн орлогоос хоёр дахин өссөн байна. Энэ нь эдийн засаг, бизнес тодорхой хэмжээнд өссөний баталгаа юм. Монголын татварын алба төсвийн талаас илүү хувийг бүрдүүлэн ажилладаг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг. 

2019 оны хувьд 5.8 их наяд төгрөгийн орлого бүрдүүлсэн нь төсвийн 54 хувийг эзэлж байна. Үүнийг 2016 оны орлоготой харьцуулбал 2.3 дахин их өсчээ. Төсвийн орлогыг татвар төлөгчид бүрдүүлдэг. Татварын албанд өнөөдрийн байдлаар 205,000 хуулийн этгээд, 1.8 сая иргэн татвар төлөгчөөр бүртгэгдсэнбайна.

Энэ жилийн татвар төлөгчдийн өдрүүдийг тохиолдуулан гурван үзүүлэлт тус бүрээр шилдэг 10 татвар төлөгч ААН-ийг шалгаруулан, алдаршуулж байна.

Эдгээр шилдэг татвар төлөгчид нь төсвийн орлогод эзлэх хувь нь өндөр байгаа юм" гээд шилдэг ААН-үүдийг цахимаар танилцуулжээ.

Хамгийн их татвар төлсөн 10 ААН

  1. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ
  2. “Эрдэнэс Тавантолгой” ХК
  3. “Оюу Толгой” ХХК
  4. “Энержи Ресурс” ХХК
  5. “АПУ” ХХК
  6. ХААН банк
  7. “Голомт банк” ХХК
  8. “Тавантолгой” ХК
  9. “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК
  10. “Монголын Алт МАК” ХХК

Дээрх 10 компани улсын төсөвт төлсөн нийт татварын дүн нь 2.6 их наяд төгрөг. Энэ нь татварын албаны төсөвт бүрдүүлдэг орлогын 45%-ийг бүрдүүлжээ.

Хамгийн их ашигтай ажилласан 10 ААН

  1. “Эрдэнэс Тавантолгой” ХК
  2. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ
  3. “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК
  4. “Энержи Ресурс” ХХК
  5. ХААН банк
  6. “Монголын Алт МАК” ХХК
  7. “Цайрт Минерал” ХК
  8. “Лейтон” ХХК
  9. “Ачит-Ихт” ХХК
  10. “Вагнер Ази тоног төхөөрөмж” ХХК. Эдгээр 10 компани татварын хамгийн гол орлогыг оруулдаг ААНОАТ-ын 52%-ийг эзлэх хэмжээний татварыг төлдөг.

Хамгийн их ажлын байрыг бий болгосон 10 ААН

  1. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ
  2. ХААН банк
  3. Номин тав трейд компани
  4. Говь ХК
  5. Монголросцветмет ТӨҮГ
  6. Оюутолгой ХК
  7. Төрийн банк
  8. Голомт банк
  9. “Энержи Ресурс” ХХК
  10. “Монголын Алт МАК” ХХК нь нийтдээ 42,000 ажлын байрыг бий болгожээ.

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ