0-18 хүртэлх насны хүүхдүүдийн дансанд 70,000 төгрөг орж эхлэв

Засгийн газраас коронавирусийн халдварт цар тахлын үед эдийн засгийг дэмжих хоёр дахь шатны хөтөлбөрөө өчигдөр танилцуулсан

Үүнд 0-18 хүртэлх насны хүүхэд бүрт 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-нийг хүртэл сар болгон 100,000 төгрөгийн тэтгэмж олгохоо мэдэгдсэн юм.

Тэгвэл хүүхдүүдийн үлдэгдэл мөнгө буюу дөрөвдүгээр сард олгосон 30,000 төгрөг дээрээ зөрүү болох 70,000 төгрөгийг дансанд нь шилжүүлж эхэлсэн байна.

Улсын хэмжээнд 1 сая 140 мянган хүүхэд хүүхдийн мөнгөн тэтгэмж авах аж.

Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Яамнаас арилжааны банкууд руу хүүхдийн мөнгийг шилжүүлсэн, өнөөдөр, маргаашдаа багтаад дансанд нь орно" гэсэн мэдээллийг өгч байсан юм.

Ингэснээр тавдугаар сараас эхлэн хүүхэд бүр 100,000 төгрөгөө бүтнээр авч эхлэх болж байна.

Засгийн газраас эдийн засгийг дэмжих эхний хөтөлбөртөө хүүхдийн 20,000 төгрөгийг 10,000-аар нэмэгдүүлж 30,000 болгоод байсан билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ