"Хүүхдийн зөрүү 70,000 төгрөгийг өнөөдөр олгоно"

Засгийн газраас эдийн засгийг дэмжих дараагийн хөтөлбөрөө өнөөдөр танилцууллаа

Энэ үеэр ХНХ-ын сайд ХНХ-ын сайд С.Чинзориг: 

 "НДШ-ийг зургаан сарын хугацаатай чөлөөлөх шийдвэрт 120 мянган хувиараа шимтгэл төлөгч хамрагдсан. Мөн 39,000 хувийн хэвшлийн ААН тайлангаа өгөөд шимтгэлээс чөлөөлөгдөөд явж байна. Энэ нь тавдугаар сард ч үргэлжлээд явна. 

Зарим зөрүүтэй ойлголт байгаа. ААН Нийгмийн даатгалын санд өртэй бол шимтгэлээс чөлөөлөгдөхгүй гэсэн ташаа ойлголт яваад байна. Хуулин дээрээ шимтгэлээс чөлөөлсөн хугацаанд өртэй байгаа ААН-үүдэд нэмж алданги тооцохгүй гээд заачихсан. 

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг дөрөвдүгээр сараас нэмэгдүүлж байгаа бөгөөд өнөөдрийн дотор нэмээд 70,000 төгрөг хүүхдүүдийн дансанд орно" гэв.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ