4943 хүнд байрны зээл олгожээ
Орон сууцны жилийн найман хувийн хүүтэй зээлийн систем хэрэгжиж эхэлснээс хойш 40 хоногийн хугацааны статистик мэдээллийг Монголбанкнаас хүргэж байна. Энэ хугацаанд иргэд 345.5 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр авах хүсэлт гаргаснаас банкууд 4943 иргэнд 267.1 тэрбум төгрөгийн зээл олгожээ.
Өмнө олгосон ипотекийн зээлээс 789.8 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад иржээ. Үүнээс банкууд 15022 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэж, орон сууцны ипотекийн 425.7 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, орон сууцны зээлийн хүүг найман хувьд шилжүүлсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ