Ам.доллар нэг ханштай боллоо

Банк болон банк бус санхүүгийн байгууллага, валют арилжааны үйл ажиллагаа эрхлэгчид 50,100-ийн дэвсгэртээс доош гадаад валютыг худалдан авахдаа өөрсдийн тогтоосон тухайн өдрийн ханшаас доогуур ханшаар худалдан авч байгаа нь Өрсөлдөөний тухай хууль, Валютын зохицуулалтын тухай хууль болон хэрэглэгчдийн эрхийг ноцтой зөрчиж байна гэдгийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар үзэж энэ зөрчлөө арилгахыг шаардан тодорхой хугацаа өгөөд байсан билээ.Харин энэхүү шийдвэр хэрэгжиж задгай болон бүхэл доллар нэг ханштай болоод байгаа тухай ШӨХТГ-аас мэдэгдлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ