Төвбанкны гадаад пассив 1.4-31.8 сая төгрөгөөр өсөв
Монголбанкны 2012 оны санхүүгийн тайланг баталгаажуулсан хөндлөнгийн аудитын "ПрайсВатерХаусКуперс "компаниас өгсөн зөвлөмжийн дагуу Төвбанкны тэнцэлд 2010 оны зургаадугаар сард тохируулгын гүйлгээ хийсэн. Мөнгө санхүүгийн статистикийг нэгтгэх олон улсын стандартын дагуу мөнгөний статистикт өөрчлөлт хийхдээ өмнөх хугацаа буюу 2012.12-2013.05 саруудын холбогдох үзүүлэлтийг нөхөн өөрчилсөн.
Монголбанкны статистикийн бюллетенийн мөнгөний тоймд гадаад цэвэр актив, бусад зүйл (цэвэр) 1.4-31.8 сая төгрөгөөр буурав. Төвбанкны тоймд өөрийн хөрөнгийн бүлэг 15.3-47.9 сая төгрөгөөр буурсан бол гадаад пассив 1.4-31.8 сая төгрөгөөр, бусад цэвэр зүйл 14-16.1 сая төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ