Банкуудад 16 сая ам.доллар нийлүүлжээ
Наймдугаар сарын 15-ны гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлсэн. Монголбанк энэ удаагийн арилжаагаар банкуудад 16 сая ам.долларыг 1569.2, 29.5 сая юанийг 256 төгрөгийн хаалтын ханштайгаар худалдаж валютын захад нийлүүлэв.
Мөн банкууд 120 сая ам.долларыг своп хэлцлээр худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк саналыг 100 хувь биелүүлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ