Найман хувийн хүүтэй зээл авсан хүний тоо 4000 гарлаа
Иргэд 298.1 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр авах хүсэлт гаргаснаас банкууд 4193 иргэнд 225.3 тэрбум төгрөгийн зээл шинээр олгожээ. Өмнө олгосон ипотекийн зээлээс 789.1 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад иржээ. Үүнээс банкууд 14812 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэж, орон сууцны ипотекийн 419.3 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, орон сууцны зээлийн хүүг найман хувьд шилжүүлсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ