Эдийн засгийн форум: Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх асуудлыг хэлэлцэнэ
"Монголын эдийн засгийн форум 2018" өнөөдөр Төрийн ордны Их танхимд хоёр дахь өдрөө үргэлжилнэ. Өнөөдрийн хуралдааныг нээж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлнэ. Эдийн засгийн чуулга уулзалтыг Монгол Улсад зохион байгуулах нь Монгол Улсын хувьд ч, гадаад дотоодын бизнес эрхлэгчдэд ч чухал ач холбогдолтой үйл ажиллагаа болж байгаа юм. Хөгжлийн асуудлаар бодлого боловсруулагчид, бизнес эрхлэгч нар, эрдэмтэн судлаачдын дунд хэлэлцүүлэг зохион байгуулж, бодлогын зөвлөмж гаргаж байгаагаар онцлогтой. Чуулга уулзалтад үндэсний бодлого боловсруулагчид буюу Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгчийн тамгын газрын төлөөлөл, аймаг, нийслэлийн Засаг дарга нар, бизнесийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийнхэн оролцох юм. Чуулга уулзалт нь ил тод, нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулахад ихээхэн анхаарч, чуулга уулзалтын тухай мэдээллийг телевиз, интернэт болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр өргөнөөр нэвтрүүлж олон нийтэд хүргэх юм. Мөн нэр хүнд бүхий зочдыг оролцуулсан хэвлэлийн бага хурал зохион байгуулахын зэрэгцээ олон улсын болон Монголын томоохон хэвлэл мэдээллээр Чуулга уулзалтын талаарх мэдээллийг дамжуулна.
Ингээд хоёрдахь өдрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь хүргэж байна.
08:00 - 09:00 Оролцогчдын бүртгэл
09:00 - 09:15 Нээлтийн үг: Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга
09:15 - 09:40 Хүндэт зочны лекц Амжилтын төлөөх хамтын ажиллагаа (Арнауд Суарат, Рио Тинто Групп)
09:40 - 10:00 Илтгэл Б.Баабар
10:00 - 11:30 Нэгдсэн хуралдаан Сэдэв: Монгол Улсын хөгжлийн загвар
11:30 - 11:45 Цайны завсарлага
11:45 - 13:15
Салбар хуралдаан
- СХ 7: Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх, Төвлөрлийг сааруулах бодлого (А танхим) дэлгэрэнгүй
- СХ 8: Хүний хөгжил: Халамжаас Бүтээмж рүү (Их танхим) дэлгэрэнгүй
- СХ 9: Монгол Улсын Брэндинг (Б танхим) дэлгэрэнгүй
13:15 - 14:00 Үдийн завсарлага Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга аймгийн засаг дарга нар болон хувийн хэвшлийн төлөөлөлтэй хийх хаалттай уулзалт
14:00 - 15:00 Нээлттэй хэлэлцүүлэг Сэдэв: Аж үйлдвэрийн IV дэх хувьсгал
15:00 - 15:15 Цайны завсарлага
15:15 - 16:45 Салбар хуралдаан
- СХ 10: Хөдөө аж ахуйн хөгжил ба Хөрөнгө оруулалт (А танхим)дэлгэрэнгүй
- СХ 11: Цахим шилжилт ба Блокчэйн (Их танхим)дэлгэрэнгүй
- СХ 12: Эргэх холбоотой, хариуцлагатай манлайлал (Б танхим)дэлгэрэнгүй
16:45 - 17:30 Нэгдсэн хуралдаан Сэдэв: Өдрийн тойм
17:30 - 17:45 Хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны гэрээ, санамж бичиг зурах ёслолын ажиллагаа
17:45 - 18:15 Хаалтын үг: Монгол Улсын Ерөнхий Сайд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ