"Aspire Mining" компанийн нүүрстэй төслийн нөөц 12.85 сая тоннд хүрчээ

Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "Aspire Mining" компани коксжих нүүрсний төслийнхөө эзэмшлийн хувийг нэмэгдүүлэхэд шаардагдах хөрөнгийг босгохоор ажиллаж байна. Энэ хүрээнд 200 сая ширхэг хувьцаагаа нэг бүрийг 0.02 доллараар үнэлэн, 4 сая ам.доллараар босгохоор зорьж байгаа аж. Компанийн хувьд санхүүжилт татах хувьцаагаа ирэх даваа гарагт буюу наймдугаар сарын 14 хүртэл сунгахаар болжээ. Нэмэлт санхүүжилтээ амжилттай татаж чадвал нүүрстэй төслийн 45 хувийг нэмж худалдан авах боломжтой болох юм.

Одоогоор тус компани төслийн 45 хувийг эзэмшиж байна. Үүнээс гадна 2017 онд нэмэлт санхүүжилтээр нүүрстэй төсөлд өрөмдлөг хайгуулын ажил хийхээр төлөвлөж буй юм.

Монголын хоёр дахь том коксжих нүүрсний орд болох Овоотын төслийг зуун хувь эзэмшдэг "Aspire Mining" компанийн мэдээлснээр нүүрстэй төслийн жорк нөөц 12.85 сая тоннд хүрчээ.

Түүнчлэн Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "Xanadu Mines" компанийн хувьд хоёрдугаар улирлын санхүүгийн тайлангаа гаргасан байна. Тус компани "Хармагтай" талбайд өрөмдлөгөө үргэлжүүлэн хийх ажээ. Мөн "Оюут улаан" талбайд хийсэн өрөмдлөгийн дүнгээр хэд хэдэн хэсэгт алт зэсийн өндөр агууламжтай илэрц гарсан байна.

Цаашид хийх өрөмдлөгүүдээ компанийн 4.4 сая ам.долларын бэлэн мөнгөний нөөцөөс бүрэн санхүүжүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Г.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ