"Prophecy development" компанийн Монгол дахь уурхайн мөнгөн дүн 14,4 сая ам.доллар байна
Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "Prophecy development" компани хоёрдугаар улирлын санхүүгийн тайлангаа танилцууллаа. Оны эхний хагас жилд тус компани нийтдээ 9687 нэгж хувьцаа гаргаж 44685 ам.долларын хөрөнгө татсан байна.
Зургаадугаар сарын 30-ны байдлаар компанийн бэлэн мөнгөний үлдэгдэл 55374 ам.доллар болсон талаар санхүүгийн тайландаа дурджээ.
"Prophecy development" компани АНУ, Канад, Монгол, Боливт үйл ажиллагаагаа явуулж буй юм. Компанийн Монгол дахь уул уурхайн эзэмшлийн мөнгөн дүн 14,4 сая ам.доллараар хэмжигдэж байгаа аж.
Тус компани Монголд улаан овоон нүүрсний олборлолт хийж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ