НӨАТ- ын сугалааны урамшуулалд 2.3 тэрбум төгрөг олгожээ
Татварын алба энэ оны эхний 7 сард улсын төсөвт 1570.7 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлсний 24.1 хувь буюу 378.7 тэрбум төгрөгийн орлого нэмэгдсэн өртгийн албан татвараар төвлөрсөн байна. Энэ нь өмнөх оны мөн үеийн 290.7 тэрбум төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын орлогын гүйцэтгэлтэй харьцуулахад 88.0 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.
Энэ оны эхний 7 сард улсын төсөвт нэмэгдсэн өртгийн албан татвараар 347.7 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлэхээс 378.7 тэрбум төгрөг төвлөрүүлж 108.9 хувийн гүйцэтгэлтэй, улсын төсөвт нийт 1320.4 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 1570.7 тэрбум төвлөрүүлж 103.3 хувийн гүйцэтгэлтэй байна.
Мөн хууль хэрэгжсэнээр бизнес эрхлэгч 78,064 татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээд стандартын шаардлага хангасан бүртгэлийн машин, цахим системд холбогдож, мэдээллээ төлбөрийн баримтын нэгдсэн системд илгээжээ.
2016, 2017 оны эхний долоон сарын байдлаар татвар төлөгч иргэд цахим төлбөрийн баримтын системд 337.6 сая ширхэг худалдан авалтын баримт бүртгүүлсэн татвар төлөгчдөөс 19 удаа, 2017 оны 1-6удаагийн сугалааны тохиролоор 148,061 иргэнд 5.8 тэрбум төгрөгийн сугалааны урамшуулал олгосоноос 2017 онд 61,907 иргэнд 2.3 тэрбум төгрөг олгосон байна.
Үүнд:
Сугалаа тохирол |
Сугалааны тохирол |
Урамшуулал олгосон |
||||
Нэгж урамшуулал |
Азтантоо |
Урамшуулал |
||||
ТТТоо |
Дүн |
|||||
2016 оны 19удаагийн болон2017 оны 1,2,3,4,5,6-р тохирлоор |
20.0 |
224’126 |
4’482’520.0 |
132’034 |
2’640’680.0 |
|
100.0 |
22’284 |
2’228’400.0 |
14’448 |
1’444’800.0 |
||
500.0 |
2’390 |
1’195’000.0 |
1’423 |
711’500.0 |
||
4,000.0 |
207 |
828’000.0 |
143 |
572’000.0 |
||
20,000.0 |
15 |
300’000.0 |
10 |
200’000.0 |
||
100,000.0 |
3 |
300’000.0 |
3 |
300’000.0 |
||
Нийт дүн |
249’025 |
9’333’920’.0 |
148’061 |
5’868’980.0 |
||
Үүнээс |
2016 он |
169’471 |
6’395’980.0 |
86’154 |
3’560’880.0 |
|
2017 он |
79’554 |
2’937’940.0 |
61’907 |
2’308’100.0 |
СЭТГЭГДЭЛ БИЧИХ