Mongolian Mining Corporation 250-375 сая ам.долларын ашигтай ажиллажээ

Хонгконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolian Mining Corporation” оны эхний хагас жилд 250-375 сая ам.долларын ашигтай ажиллажээ. Өнгөрсөн оны мөн үед компани 61.7 сая ам.долларын алдагдал хүлээж байсан юм.

Коксжих нүүрсний зах зээл сэргэсэн нь ийнхүү “Mongolian Mining Corporation”-ийн үйл ажиллагаанд эергээр нөлөөлсөн. Үүнээс гадна компани өрийн бүтцээ амжилттай шинэчилсэн гэдгээ онцоллоо. Энэ мэдээлэлтэй зэрэгцээд Хонгконгийн хөрөнгийн биржийн арилжаа эхлэх үед “Mongolian Mining Corporation”-ийн хувьцааны ханш 20 гаруй хувиар өссөн бол өдрийн арилжааны дундуур 14 хувиар чангараад байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ