Монголбанк: Хувийн салбарын гадаад өр 51 хувиар өсчээ

Энэ оны эхний улиралд хувийн салбарын гадаад өр ДНБ-ий 102 хувь буюу өмнөх оны мөн үеэс 51.4 нэгж хувиар огцом өсөөд байгааг Монголбанк мэдээллээ. 2016 оны хоёрдугаар улиралд томоохон компаниуд хөрөнгө оруулагчаас авсан зээлээ төлөхөөр Олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас зээл авсан болон төгрөгийн ам.доллартай харьцах ханш суларсан нь үүнд нөлөөлсөн байна.

Харин хувийн салбарын дотоод өр буюу арилжааны банкуудаас авсан зээл ДНБ-ий 27.8 хувьд хүрч өсчээ. Өөрөөр хэлбэл, 2005 оноос хойш гадаад өрийн дарамт хурдтай өссөөр байгааг Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс гаргадаг санхүүгийн "Тогтвортой байдлын тайлан"-д онцолсон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ