"Мерекс" ХК 33.1 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ
Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй "Мерекс" ХК хоёрдугаар улиралд 33.1 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаа танилцууллаа. Ийнхүү жилийн өмнөх үед 524 сая төгрөгийн алдагдал хүлээж байсантай харьцуулахад компанийн ашигт ажиллагаа огцом сэргээд байгаа юм.
Бетон зуурмаг үйлдвэрлэлийн "Мерекс" компани энэ оны хоёрдугаар улиралд нэг тэрбум гаруй төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан байна. Өөрөөр хэлбэл борлуулалтын орлого жилийн өмнөх үеэс даруй 725.4 сая төгрөгөөр өсчээ.
2012 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа "Мерекс" компани 2014 онд “IPO” хийж, Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй болсон. Хамгийн сүүлд наймдугаар сарын 1-ний өдөр тус компанийн хувьцаа арилжигдсан ба нэгж хувьцааны ханш 54 төгрөг дээр тогтоод байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ