Монголбанк: Инфляци 4.7 хувьтай байна

Монголбанкнаас мэдээлснээр суурь инфляци энэ оны зургадугаар сарын байдлаар жилийн 4.7 хувьтай байна. Тухайлбал, мөнгөний бодлогын шийдвэр гаргахад харгалзаж үздэг энэ үзүүлэлт өнгөрсөн оны мөн үеийнхээс 56 хувиар өсчээ. Төв банкны мэдээлэлд дурдсанаар суурь инфляци өсөөд эхэлбэл түүний эсрэг арга хэмжээ авах магадлал өндөр болдог аж.

Инфляцийн энерцийг хэмжих зорилгоор Монголбанкнаас тооцдог суурь инфляци 2015 оны зургадугаар сарын байдлаар жилийн 9.6 хувийн өсөлттэй гараад байсан. Өөрөөр хэлбэл эхний хагас жилийн үзүүлэлтүүдийг авч үзвэл, үнийн хандлагын хэмжүүр болдог суурь инфляци 2014-2016 онуудад буурч, энэ оноос эргэн өсөж эхлээд байна.

Төв банкны инфляцийн төлөв байдлын тайланд тусгаснаар инфляци 2017, 2018 онуудад өсөхөөр байгаа боловч зорилтоос бага байх төлөвтэй байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ