Азийн Хөгжлийн Банкнаас 100 сая ам.долларын санхүүжилт орж ирлээ

Олон улсын валютын сан (ОУВС)-гийн ажлын хэсэг Улаанбаатар хотод ажиллаж, энэ оны тавдугаар сарын 24-ны өдөр батлагдсан гурван жилийн хугацаатай "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-ийн эхний шатны үнэлгээг хийсэн.

Ажлын хэсгийн үнэлгээний үр дүн эерэг гарсан тул хөтөлбөрийн хүрээнд олон улсын байгууллагууд болон хөгжлийн түнш орнуудаас батлагдсан 5.5 тэрбум ам.долларын санхүүжилтийн дараагийн шатны санхүүжилт хийгдэж эхэллээ. Тухайлбал, 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Азийн Хөгжлийн Банкнаас 100 сая ам.долларын санхүүжилт Монгол Улсад орж ирж, гадаад валютын нөөцийг нэмэгдүүллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ