Валютын захад 95.5 сая юань нийлүүлэв

Монголбанкны гадаад валютын дуудлага худалдаагаар банкуудад 1439.2 төгрөгийн хаалтын ханштайгаар 20 сая ам.доллар, 234.6 төгрөгөөр 95.5 сая юань худалдав. Мөн 215 сая ам.долларыг своп хэлцлээр худалдаж, валютын захад нийлүүлэв.

Энэ худалдаа нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох санхүүгийн хэрэгсэл юм.

Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн мягмар, пүрэв гаригт тогтмол зохион байгуулдаг ба дуудлага худалдаанд зөвхөн Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцдог. Төвбанк валютын дотоодын захад оролцогчдод аливаа мэдээллийг нээлттэй хүргэхийг дэмжиж ажилладаг бөгөөд энэхүү мэдээллийн эцсийн зорилго нь валютын захын тогтвортой байдал, төгрөгийн ханшийн огцом хэлбэлзлийг үүсгэхгүй байхад чиглэгддэг.

Д.Амар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ