“Петровис” компани “Петро Матад”-ын 45 хувийг эзэмшив

Лондоны хөрөнгийн биржд бүртгэлтэй "Петро Матад" компанийн 90.6 сая ширхэг үнэт цаасыг тус компанийн хамгийн том хувьцаа эзэмшигч "Петровис" таван сая ам.доллараар худалдан авсныг “stockmarketwire.com” мэдээлжээ.

Ингэснээр "Петровис" нь "Петро Матад''-ын нийт хувьцааны 45.9 хувийг (127.2 сая ширхэг) эзэмшиж байгаа юм байна.

Дээрх хөрөнгийг "Петро Матад" энэ оны үйл ажиллагаандаа зарцуулах гэнэ. Уг мэдээллийн дараа тус компанийн хувьцааны ханш дээшилсэн бөгөөд баасан гаригт нэгж нь 4.75 фунт стерлингтэй тэнцэж байв.

"Петро Матад''-ын үйл ажиллагаа явуулдаг газрын тосны хайгуулын XX талбай нь 10 мянга 340, IV талбай 29 мянга, V талбай 21 мянга 150 ам.метр газрыг хамран оршдог байна.

Д.Амар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ