“Future Mongolia-2013” маргааш үргэлжилнэ

Уул уурхайн техник технологийн “Future Mongolia-2013” үзэсгэлэн маргааш үргэлжилнэ.Гурван өдөр болох уг үзэсгэлэнг Германы “VF-Messen GmbH” компани зохион байгуулдаг. Энэ үеэр уул уурхайн тоног төхөөрөмж үйлдвэрлэгчид, нийлүүлэгчид өөрсдийн бүтээлээ танилцуулж, сурталчилдаг билээ. Үзэсгэлэн худалдаа нь хөрөнгө оруулагчид болон бусад сонирхсон үзэгчдэд барилга угсралт, инженеринг, байгаль орчин, эрчим хүч, анагаах ухаан, уул уурхай зэрэг салбаруудын хамгийн сүүлийн үеийн технологи, машин механизм, үйл ажиллагаа, тоног төхөөрөмжийн талаар мэдээлэл авах боломжийг олгодог давуу талтай. Энэ удаагийн үзэсгэлэнд 120 нэр хүнд бүхий аж ахуй нэгж оролцох бөгөөд жижиг дунд бизнес эрхлэгчид ч оролцож байна.

Д.Амар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ