Банкуудад 57 сая ам.доллар нийлүүлэв
Төвбанкны хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдаа болж банкуудад 1437.54 төгрөгийн хаалтын ханштайгаар 57.5 сая ам.доллар, 234.45 төгрөгөөр 84 сая юань худалдав. Мөн своп хэлцлээр 235 сая ам.доллар худалдаж, валютын захад нийлүүллээ. Харин банкны ирүүлсэн форвард саналыг Монголбанк хүлээж авсангүй.
Энэ худалдаа валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилготой эдийн засгийн механизм юм.
Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн мягмар, пүрэв гаригт тогтмол зохион байгуулдаг ба дуудлага худалдаанд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцдог.
Д.Амар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ