Хятад руу нүүрс тээвэрлэх тендерийг энэ долоо хоногт зарлана

“Эрдэнэс Тавантолгой”-гоос БНХАУ руу нүүрс тээвэрлэх тендерийг энэ долоо хоногт багтааж зарлахаар болсон гэж албаныхан мэдэгдлээ. “Эрдэнэс Тавантолгой” Хятад руу нүүрс тээвэрлэхээ зогсоосон бөгөөд компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь ярихдаа энэ ажлыг яаравчлах хэрэгтэй гэсэн байна. Манай улс тонн нүүрсийг 53 ам.доллараар тооцон Хятад руу нийлүүлж байгаа ч Цагаан хадын хүртэл тээвэрлэхэд 61 ам.доллар зарцуулдаг.

Мөн “Эрдэнэс Тавантолгой” компани Гашуунсухайтын хилийн боомтын дэргэдэх Цагаан хаданд нүүрс буулгах, ачдаг “Алтанговь” компанид дөрвөн тэрбум төгрөгийн өртэй аж. Үүнээс болж “Алтанговь” компани шаардагдах дизель түлш худалдан авах, нүүрс ачих, буулгах үйлчилгээгээ явуулах боломжгүйд хүрсэн гэнэ. Монгол Улс өнгөрсөн оны эхний 11 сард Хятад руу 16.8 сая тонн нүүрс экспортолсон байна.

Д.Амар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ