НӨАТ-ын тухай хуулийг зөрчих тохиолдол олширчээ
Үндэсний татварын албанаас Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг санаатайгаар зөрчсөн үйлдлүүдийг илрүүлэв. Тухайлбал татварын албанд бүртгэлгүй, мөн бүртгэлтэй ч тухайн борлуулагчийн бүртгэлтэй бус НӨАТ-ын падааныг өөр хоорондоо худалдах замаар хуурамч анхан шатны баримт бүрдүүлэх тохиолдол олон гарчээ.
Мөн импортын барааны НӨАТ ногдуулах үнэлгээг бууруулахын тулд хуурамч гэрээ хэлцэл үйлдэж, гаалийн мэдүүлэг бүрдүүлэх замаар төлөх татвараа бууруулах, бусдад НӨАТ төлж бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан мэтээр ня-бо бүртгэлийн хуурамч бичилт хийн, падаан бичиж их хэмжээний хасалт хийсэн компани ч илэрсэн. Тиймээс Татварын ерөнхий газраас аж ахуйн нэгжүүдэд НӨАТ төлөгч бус этгээдээс худалдан авсан бараа, гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээг НӨАТ төлөгчөөс авсан мэтээр хуурамч падаан үйлдэхгүй байхыг сануулжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ