Хөдөөгийн бизнесийн орчин сайжирчээ
МҮХАҮТ-ын судалгаагаар орон нутгийн бизнесийн орчин сайжирчээ. Ялангуяа хил гаалийн хяналтын байгууллагуудтай хамтарч ажиллах нь их болсон. Өөрөөр хэлбэл хил, гаалиар дамжин арилжаа худалдаа явагддаг учир ОХУ, Хятадтай бизнесийн харилцаагаа өргөжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж.
Дорнод аймагт гэхэд барилга, үйлчилгээний чиглэл түлхүү хөгжиж байгаа гэнэ. Энэ жилээс үйлдвэрлэлийн чиглэл хөгжих төлөвтэй байгаа бөгөөд мах, гурилын үйлдвэр, талх нарын боовны цех, зайрмаг, хиам, банш, буузны үйлдвэрлэл хөгжих төлөвтэй болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ