Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болж байна

ҮХААЯ-наас нөөцийн махны өргөтгөсөн худалдааг сард хоёр удаа зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ дагуу зургаадугаар сарын нөөцийн махны эхний өргөтгөсөн худалдаа өнөөдөр эхэллээ. Худалдаа Хан-Уул дүүрэг дэх “Мишээл экспо”, Баянзүрх дүүргийн Амгалан дахь “Оргил” худалдааны төв, “Цамбагарав”, “Скай” их дэлгүүр, “Бүрд” худалдааны төв, “Тэнгэр” бөөний төв болж байгаа.

Энэ үеэр үхрийн жижиглэн савласан кг махыг 5950, ямааныхыг 4850, хониныхыг 5750 төгрөгөөр борлуулж байна. Харин хонины гулуузыг килограммыг нь 5500, ямааныхыг 4600 төгрөгөөр худалдаалж байгаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ