Туршилтын тээвэр амжилттай болов
Энэтхэгийн "India Globalization Capital" компани Монголоос БНХАУ-руу 300 тонн төмрийн хүдэр туршилтаар тээвэрлэсэн гэж “Stockhouse.com” мэдээллээ. Энэ компани тавдугаар сарын дундуур урд хилийн зурваст ачих терминал байгуулжээ. Мөн төмрийн хүдэр худалдах гэрээг ойрын хугацаанд байгуулж, албан ёснй экспорт эхлэх хүсэлтэй байна гэв.
Гэрээ байгуулчихвал Монголоос сард 8000-12000 тонн төмрийн хүдэр тээвэрлэн гаргах боломжтой гэж үзэж байгаа юм байна. "India Globalization Capital" компани ӨМӨЗО-д төмрийн хүдрийн орд эзэмшдэг бөгөөд томоохон үйлдвэрүүдийн түүхий эдийг хангадаг ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ