Уул уурхайн компаниудын хариуцлагын индексийг гаргана
“Тогтвортой хөгжлийн төлөөх Хариуцлагатай уул уурхайн санаачилга” ТББ-аас уул уурхайн компаниудын хариуцлагын индексийг тооцон жил бүр олон нийтэд зарлана гэв. Тодорхойлох ажил долоодугаар сараас эхэлнэ. Индексийг тодорхойлохдоо найман зарчим хэрэгжүүлэх, үйл ажиллагааных нь хариуцлагын чансаа, явуулж буй үйл ажиллагаа нь Монгол Улсын тогтвортой хөгжилд ямар хувь нэмэр оруулж байгаа зэргийг харгалзах юм. Ингэхдээ бусад улс орнуудын туршлагыг судалсаны үндсэн дээр гаргасан үзүүлэлтүүдийг боловсруулсан. Үүнд, ерөнхий 20, нарийвчилсан 78 үзүүлэлтийг ашиглан үзүүлэлт тус бүрийг 100 оноогоор үнэлж нийт оноог дундажлах аргаар тооцох юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ