“Рио Тинто” АНУ дахь төслөө худалджээ
“Рио Тинто” групп АНУ-д зэс, никелийн “Eagle” төслийг эзэмшдэг. Харин энэ төслөө 325 сая ам.доллараар Английн “Lundin” корпорацид худалдахаар болсон гэж “Bloomberg” мэдээллээ. Төслийг 2010 онд эхлүүлсэн бөгөөд 55 хувийн гүйцэтгэлтэй болжээ.
Эдийн засагчдын тооцоогоор төслийн хүрээнд Мичиган дахь уурхайгаас 140 мянган тонн никель, 125 мянган тонн зэс зэс олборлох боломжтой юм байна. “Рио Тинто” компани “Eagle” төслийн бүтээгдэхүүнийг 2014 оны сүүлийн улиралд олон улсад гаргаж эхэлнэ гэж төлөвлөж байжээ. Харин тэр хүртэл 300 сая ам.доллар зарцуулах шаардлагатай болсон. Тиймээс зардал ихтэй энэ төслийг зарахаар шийдвэрлэсэн нь энэ юм байна.
Д.Амар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ