“Модун Ресорсиз” шахмал түлш үйлдвэрлэх эрх хүслээ
Нүүрстийн ордод төсөл хэрэгжүүлдэг Австралийн “Модун Ресорсиз” групп Монгол Улсын Засгийн газраас шахмал түлш үйлдвэр эрх хүссэн байна. Энэ компани Агаарын бохирдлыг бууруулах үндэсний зөвлөлтэй гэрээ байгуулж, байгальд хоргүй түлшний үйлдвэр оруулж иржээ.
Гэтэл Бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулах асуудал Засгийн газарт ирээд гацсан. Хэрвээ энэ эрхийг “Модун Ресорсиз”-д өгөх юм бол жил бүр 200-250 мянган тонн түлш үйлдвэрлэх боломжтой гэж тус группын менежмент хариуцсан захирал Рик Далтон онцолжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ